2024 оны 04 сарын 27
Шинэ мэдээ
Пентагон дуунаас хурдан далавчит пуужин амжилттай туршжээ

 АНУ-ын Батлан хамгаалах яамны батлан ​​хамгаалахын дэвшилтэт судалгааны төслийн газар /DARPA/ болон Агаарын цэргийн хүчин агаарын тийрэлтэт хөдөлгүүр бүхий дуунаас хурдан далавчит пуужин амжилттай туршсан тухайгаа мягмар гарагт мэдэгджээ.

“Агаарын тийрэлтэт хөдөлгүүр бүхий дуунаас хурдан зэвсгийн хоёр хувилбарын туршилт амжилттай боллоо. Пентагон чөлөөт нислэгийн нөхцөлд хийх эхний туршилтыг энэ онд эхлүүлэхэд бэлэн байна” гэж DARPA-гийн мэдээлэлд дурджээ. Түүнчлэн “агаарт байрлалтай дуунаас хурдан далавчит пуужин бүтээхэд зориулж, маш чухал технологи боловсруулж байгааг” цохон тэмдэглэсэн байна.  

Пентагон мөн хүчитгэсэн хурдасгуур бүхий дуунаас хурдан зэвсэг бүтээх боломжийг судалж байгаа аж. 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.