2024 оны 04 сарын 27
Шинэ мэдээ
“Libra” криптовалют гаргах төлөвлөгөөнөөс буцах бодолгүй байна

“Libra” криптовалютыг гаргах тухай асуудал АНУ-ын эрх баригчид болон Баруун Европ, Азийн хэд хэдэн улс оронд эргэлзээ төрүүлээд байгаа хэдий ч “Facebook”-с гадна өөр 20 гаруй компаниас бүрдсэн “Libra Association” холбоо ирэх онд “Libra” крипвалютаа гаргана гэсэн төлөвлөгөөнөөсөө буцах бодолгүй байна. Энэ тухай тус холбооны захирлуудын зөвлөлийн гишүүн Патрик Эллис ярьсан байна.

“Одоогоор зах зээл дээр тус криптовалютыг гаргах нарийн тодорхой стратеги байхгүй. Үүний зэрэгцээ “Facebook”-с гадна “Libra Association”-д багтдаг компаниудын аль нь ч энэ төсөлд хөрөнгө оруулаагүй байна. Бид энэ асуудлыг ирэх оноос анхааралдаа авах бодолтой байна” хэмээн тэрбээр ярьжээ.

Ирэх онд “Libra” криптовалют гаргахаар төлөвлөж байгаагаа “Facebook” компани өнгөрсөн 7 дугаар сард мэдэгдсэн юм. Цахим валютын шилжүүлэг хийх нь утсаар зурвас илгээхтэй адил амар хялбар байх болно хэмээн “Facebook” компанийн төлөөлөгчид өмнө нь ярьжээ. Шинэ валют нь блокчейн технологи дээр суурилах аж.  

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.