2024 оны 04 сарын 27
Шинэ мэдээ
Харцага Ц.Мөнхбаяр, аймгийн арслан Б.Өсөхбаяр нарын явцын шинжилгээнээс допинг илэрчээ

Баяр наадам дөхсөн энэ өдрүүдэд бөхчүүд аймаг, дэвжээгээрээ тус бүр наадмын бэлтгэлдээ гараад буй юм. Тэгвэл наадмын өмнө допингтой холбоотой таагүй мэдээлэл гарч эхэллээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар явцын шинжилгээгээр хоёр бөхөөс допингийн төрлийн бодис илэрсэн байна.

Тодруулбал, Улсын харцага Ц.Мөнхбаяр, Увс аймгийн харьяат, аймгийн арслан Б.Өсөхбаяр нарын шинжилгээнээс допингийн төрлийн бодис илэрсэн гэх мэдээлэл байна. Мөн өнөөдөр уг асуудлаар Монголын Үндэсний бөхийн холбооны тэргүүлэгчид хуралдаж байна.

Мөн тус явцын шинжилгээг гуравдугаар сард болсон барилдааны үеэр авсан юм байна.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.