2024 оны 04 сарын 27
Шинэ мэдээ
УИХ-ын чуулган лхагва гаригт түр завсарлана

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг энэ сарын 14-нд буюу лхагва гаригт түр завсарлуулахаар болжээ. Ингэхдээ хоёр долоо хоногийн хугацаатай завсарлах аж. Учир нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгууль болох гэж байгаа. Үүнтэй холбогдуулан гишүүд тойрогтоо болон орон нутагт ажиллах юм. 

УИХ-ын чуулган долдугаар сарын 1-нээс чуулган хуваарийн дагуу орж, хуулийн хугацаандаа хаалтаа хийх юм байна. Энэ удаагийн хаврын чуулганаар Эрүү, зөрчлийн хуулиас гадна төсвийн тодотголоо хэлэлцэн баталсан юм. Мөн ирэх оны төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөлөл зэргийг хэлэлцсэн билээ.

Мөн Монгол Улсын шинэ Ерөнхийлөгч долдугаар сарын 10-нд тангаргаа өргөнө. 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.