2024 оны 04 сарын 27
Шинэ мэдээ
Лю Хэтэй хийсэн уулзалт үр дүнтэй болсон гэж үзэж байна

Худалдааны асуудлаархи ээлжит зөвлөлдөх уулзалтын үеэр Америкийн төлөөлөгчдийг тэргүүлсэн худалдааны төлөөлөгч Роберт Лайтхайзерын хамт Хятадын Төрийн Зөвлөлийн Шадар сайд Лю Хэтэй хийсэн уулзалт үр дүнтэй болсон гэж үзэж байгаагаа АНУ-ын Сангийн сайд Стивен Мнучин “Твиттер” хуудсаараа дамжуулан мэдэгджээ.

Хятад болон АНУ-ын ээлжит яриа хэлэлцээ өндөрлөсөн тухай “Kyodo” агентлаг өмнө нь мэдээлсэн байна. Түүнчлэн хоёр улсын хооронд үүссэн худалдааны маргааныг шийдвэрлэх хугацаа 3 дугаар сарын 1-нд дуусч байгаа бөгөөд энэ хугацааг хойшлуулж магадгүй байгаа тухай мэдээлсэн юм. 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.