2024 оны 04 сарын 27
Шинэ мэдээ
Олон мянган Хондурас иргэн АНУ-ыг зорьж байна

Төв Америкийн Хондурас улсын олон мянган иргэн АНУ руу дүрвэж байгаа тухай “NHK” суваг мэдээлэв.

Өнгөрсөн бямба гарагт 160 цагаач иргэний бүрэлдэхүүн бүхий бүлэг баруун хойд нутгийн Хондуран хотоос хөдөлсөн байна. Уг бүлгийн хүмүүсийн тоо улам нэмэгдсээр байгаа бөгөөд тэдний дүрвэх болсон шалтгаан нь ажилгүйдэл болон эх орных нь аюулгүй байдлын баталгаа бага байгаатай холбоотой ажээ.

Даваа гарагт цагаач нар Хондурас улстай хил залгаа оршдог Гватемал улсын хилийг давахад тэдгээр хүмүүсийн тоо 2000 давсан байжээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп энэ тухай “Твиттер” хуудсандаа бичихдээ, төв Америкийн орнууд цагаачдын урсгалаа зогсоохгүй бол манай улсаас үзүүлдэг эдийн засгийн тусламжаа танах болно гэжээ.

 

Хондурасын засгийн газраас дүрвэж буй цагаачдын бүлэгт нэгдэхгүй байхыг ард иргэдэд анхааруулсаар байгаа бөгөөд Гватемалын цагдаагийнхан уг бүлгийн зохицуулагчдын нэг хэмээн таамаглаж, нэгэн хүнийг саатуулсан нь Хондурас улсын хууль тогтоогчдын нэг байсан байна. 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.