2024 оны 04 сарын 27
Шинэ мэдээ
З.Шинэчагтага ОХУ-ын тамирчинд ялагдлаа
Азийн холимог тулааны "One championship" холбооны "ONE Fights Night 11" арга хэмжээ Бангкок хотын Лумпини цэнгэлдэхэд өнөөдөр боллоо.
З.Шинэчагтага "One championship" холбооны зургаа дахь тулаанаа ОХУ-ын тамирчин Илья Фреймановтой хийж тулаан эхний үед шийдэгдлээ.
Тэрбээр эхний үед хурдтай довтолж өрсөлдөгчөө цохиж унаган хүнд байдалд оруулсан ч дуусгаж чадсангүй. Харин өрсөлдөгч тамирчин нь түүнийг өвдөглөж унаган, өчиж боосноор ялалтаа авлаа.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.