2024 оны 04 сарын 27
Шинэ мэдээ
Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой

Аргын тооллын 7 сарын 7, Сугар гараг. Билгийн тооллын 14, Гар одтой, хөхөгчин хонь өдөр. Өдрийн наран 5 цаг 04 минутад мандан, 20 цаг 46 минутад жаргана. Тухайн өдөр гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, лус тахих, мал худалдан авах, мал түгээх, хийморийн дарцаг хатгахад сайн. Сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Бага халуун, пагшаг буух буюу усны хор орох улирал 6 цаг 18 минутад эхэлнэ. Арван дөрвөн хоногт усны элдэв үйл хийгээд эмийн ургамал түүх, хануур төөнүүр хийлгэхийг цээрлүүштэй. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.