2024 оны 04 сарын 27
Шинэ мэдээ
Испанийн эзэн хаан Мароккод айлчилж байна

Испанийн эзэн хаан IV Фелипе хатан хаан Летициягийн хамт Мароккод хоёр өдрийн айлчлал хийхээр Рабат хотод өчигдөр хүрэлцэн очжээ.

Испанийн хаан IV Фелипе тэргүүтэй төлөөлөгчдийг Марокко улсын хаан VI Мохаммед гэр бүлийн гишүүд болон Засгийн газрын төлөөлөгчдийн хамт “Rabat-Sale” олон улсын нисэх онгоцны буудалд угтан авсан байна.

Эзэн хаан IV Фелипег өндөр дээд албан тушаалтнууд дагалдан явж байгаагийн дунд Испанийн Гадаад, Дотоод хэргийн сайд нар болон аж үйлдвэр, загасны аж ахуйн салбарын албаны хүмүүс байгаа юм.  

Айлчлалын үеэр хоёр улсын хаад хоорондын албан ёсны уулзалтыг зохион байгуулах бөгөөд энэ үеэр томоохон гэрээнүүдэд гарын үсэг зурахаар төлөвлөжээ.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.