2024 оны 04 сарын 27
Шинэ мэдээ
Парис шөнийн цэнгээний газруудыг хаана

Коронавирусний халдварын тохиолдлын тоо өндөр хэвээр байгаатай холбогдуулан Францын Засгийн газар сонор сэрэмжээ нэмэгдүүлж, Парис хотын эрх баригчид мягмар гаргаас эхлэн шөнийн цэнгээний газруудыг хаахаар болжээ. Шинээр авах хязгаарлалтын арга хэмжээнүүдийн талаар удахгүй мэдэгдэх бөгөөд хязгаарлалтууд хоёр долоо хоногийн туршид үргэлжилнэ.

Ням гарагт Францад коронавирусний халдварын 12565 тохиолдол бүртгэгджээ. Зуун мянган хүн тутамд ногдох халдвартай хүний тоо 250-иас давж, эрчимт эмчилгээний тасгийн орны нөөц хамгийн багадаа 30 хувьд хүрвэл Франц сонор сэрэмжээ дээд хэмжээгээр нэмэгдүүлэх аж.

Коронавирустэй тэмцэх арга хэмжээнүүдийг Парис хотод болон хотын эргэн тойрны гурван мужид хэрэгжүүлнэ. Хязгаарлалтын арга хэмжээ авснаар зоогийн газрууд үйл ажиллагаагаа хэвийн явуулахын тулд ариун цэврийг сахих зохицуулалтыг шинээр хийж, лекцийн танхимуудад суудлын талаас илүүгүй хүн байх ёстой ажээ. 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.