2024 оны 04 сарын 27
Шинэ мэдээ
Дагагчдынх нь тоо 167 сая давсан тухай “Netflix” мэдэгджээ

Видео стриминг үйлчилгээгээрээ дэлхийд тэргүүлэгч “Netflix” компанийн төлбөртэй үйлчилгээг ашигладаг хүмүүсийн тоо дэлхий дахинаа 167.09 саяд хүрчээ. Энэ тухай компанийн өнгөрсөн оны дөрөвдүгээр улирлын тайланд дурдсан байна.

Өнгөрсөн оны сүүлийн 3 сарын хугацаанд “Netflix”-г дагагчдын тоо 8.76 саяаар нэмэгдсэн байна. Компани энэ оны эхний улирлын дүнд дагагчдын тоо 7 саяар нэмэгдэж, 174.09 сая хүрнэ гэж таамаглаж байна.

1997 онд байгуулагдсан Лос-Гатост төвтэй “Netflix” компани дэлхийн 190 гаруй оронд үйлчилгээгээ нэвтрүүлдэг юм. Компани анх 2013 оноос өөрийн бүтээл болох уран сайхны кино, цуврал болон телевизийн нэвтрүүлгүүдийг гаргаж эхэлжээ. 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.