2024 оны 04 сарын 27
Шинэ мэдээ
Буркина Фасод зэвсэглэсэн этгээдүүд олон хүний аминд хүрчээ

Өнгөрсөн ням гарагт Буркина Фасо улсын хойд нутгийн Дабло тосгоны сүмд цугласан олон руу зэвсэглэсэн этгээдүүд гал нээсний улмаас зургаан хүн амиа алдсан байна.

Халдлагыг 20-30 насны этгээдүүд үйлдсэн бөгөөд дээрх явдлын дараа тэд сүмийг шатаажээ. Дабло тосгоны захирагч Усман Зонгогийн мэдээлснээр, үүнээс гадна өөр бусад барилгуудыг шатааж, эрүүл мэндийн төвийг тоносон хэрэг гарчээ.

Буркина Фасод жихадистууд 2016 оноос хойш үймээн самуун дэгдээж байгаа ба сүүлийн таван долоо хоногт сүмийг онилон гурав дахь удаагаа халдлага үйлдэж буй нь энэ юм.

Орон нутгийн сэтгүүлчийн “BBC” сувагт мэдээлснээр, амиа алдагсдын дунд сүмийн номлогч болон тосгоны оршин суугчид байжээ. Баруун Африкийн тус оронд сүүлийн жилүүдэд гарсан халдлагад Лалын шашинт босогчдын бүлэглэлүүдийг буруутгасаар иржээ.

Өнгөрсөн сард Силгаджи тосгоны протестант сүмд болсон халдлагын улмаас наад зах нь 6 хүн амиа алдсан юм. 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.