2024 оны 04 сарын 27
Шинэ мэдээ
Энэтхэг сарыг судлах хөтөлбөрөө үргэлжлүүлнэ

Сарны гадаргуу дээр судалгааны төхөөрөмжөө буулгах зорилгоор “Chandrayaan-3” хэмээх гурав дахь хөтөлбөрөө хэрэгжүүлэхээр төлөвлөж байна гэж Энэтхэгийн Сансрын агентлагийн тэргүүн К.Сиван мэдээлжээ.

К.Сиваны мэдэгдсэнээр, уг хөтөлбөрийг 2020 онд хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа хэдий ч 2021 оныг дамнан үргэлжилж магадгүй ажээ. “Chandrayaan-3” даалгавраа амжилттай биелүүлсэн тохиолдолд Энэтхэг дэлхийн дагуул дээр төхөөрөмжөө амжилттай газардуулсан дөрөв дэх улс болно. 

Одоогийн байдлаар АНУ, ОХУ, БНХАУ сарны гадаргуу дээр амжилттай ажиллагаа явуулаад байгаа юм. Ташрамд дурдахад, Энэтхэгийн сар судлах төхөөрөмж өнгөрсөн есдүгээр сарын 7-нд сарны Өмнөд туйл дээр газардахыг оролдсон боловч сарны гадаргуугаас 2.1 орчим километр зайд очсоны дараа холбоо тасарсан билээ. 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.