2024 оны 04 сарын 20
Шинэ мэдээ
Итгэж болох “EBIT” КОЙН тун удахгүй

Блокчейн хэмээх гайхамшигт технологи өнөөдрийн дэлхий дахинд цахим бүртгэлийн цоо шинэ эрин үеийг авч ирээд зогсохгүй мөнгө, санхүүгийн зах зээлийн хэвшмэл ойлголтыг нэг мөсөн өөрчилж цахим мөнгөний эрин үеийг дэлхий дахинд авч ирээд буй. Анхны цахим мөнгө буюу “Bit coin” хэрэглээнд нэвтэрснээс хойш хэдийн 10 гаруй жил өнгөрч  Монголд ч хэд хэдэн төрлийн криптовалют буюу койнууд худалдаанд гарч, хөрөнгийн зах зээлд нэгэн шинэ үзэгдлийг бий болгоод буй юм.

Эдгээр криптовалютуудыг амжилттай гаргаж хэрэглээнд нэвтрүүлсэн компаниуд бүгд л олон улсад гарах зорилготой. Хэрэв олон улсад гарч чадвал улсдаа их хэмжээний валютын орлогыг татах боломжтой гэдгийг ч судлаач, эдийн засагчид онцолсоор байгаа юм.

Монгол залуучууд,  инженерүүдийн гаргаж буй цоо шинэ койн буюу крипто хөрөнгийн бирж удахгүй нээгдэх гэж байна. Ebit нэртэй энэхүү шинэ койн нь дэлхийн стандартад нийцсэн найдвартай технологийн шийдлүүдийг нэвтрүүлж байгаагаараа Монголд шинээр гарч буй бусад койнуудаасаа  онцлогтой гэж хэлж болно.

Ebit койныг хөгжүүлж крипто хөрөнгийн цоо шинэ биржийг нээхээр ажиллаж байгаа хамт олны хэлж байгаагаар энэхүү койны арилжааг явуулахын тулд BEOSIN, GEETEST зэрэг блокчейны аюулгүй байдлын томоохон компаниудтай гэрээ байгуулж аюулгүй ажиллагааг нь сайтар хангасан гэж хэлж болно. Олон улсын томоохон байгууллагуудад стандартын дагуу серверийн үйлчилгээ үзүүлдэг эдгээр компаниудтай албан ёсны гэрээ байгуулан ажиллаж байгаа учир найдвартай койн гэж тодорхойлж болох юм.

Ebit койны бусад криптовалютуудаас давуу тал нь найдвартай, хэрэглэхэд хялбар, хурдтай, ижил төстэй криптовалютын биржүүдээс харьцангуй өндөр ногдол ашиг, бага шимтгэлийг санал болгож буйгаараа онцлогтой юм. Тухайлбал Ebit койны бирж дээр нэг секундэд 90 мянган хандалт зэрэг өгч арилжаа хийх боломжтой бөгөөд ямар ч гацалт, сааталгүйгээр ажиллах техникийн боломжуудыг хангаж өгчээ.

Ebit койны арилжаанд гарах анхны үнэ нь 20 мөнгө байх бөгөөд биржийн бүртгэл тун удахгүй нээгдэх гэж байна. Ebit койн биржээ нээж  үйлчилгээ үзүүлэхдээ хэрэглэгчдэд нэн тааламжтай хадгаламж, зээл, урамшууллын үйлчилгээнүүд санал болгож байна. Тухайлбал койны бирж нээгдэх үед шинэ хэрэглэгчээр бүртгүүлсэн тохиолдолд 25.000 Ebit койны урамшуулал олгох юм байна.

Мөн Ebit койныг зах зээлд амжилттай гаргасны дараа гаддаад зах зээлд гаргахаар төлөвлөж буй бөгөөд АНЭУ-ын Дубай хотод салбараа нээхээр төлөвлөж буй юм. Ebit койныг гадаад зах зээлд гаргаснаар Монголд орох гадаад валютын урсгал нэмэгдэх томоохон боломжийг бий болгох юм. Мөн Ebit койныг хөгжүүлэх баг нь блокчейн технологи дээр суурилсан хамгийн чадварлаг баг ажиллаж байгаагаараа онцлог юм байна.

May be an image of one or more people and text

May be an image of text that says 'exchange ebit.m HaйABapTaй 6aйAaл #ebit.mn Road to Digital Future'

May be an image of text that says 'exchange ebit.mn x3p3rл3x3A xRл6ap #ebit.mn Road to Digital Future'

May be an image of text that says 'exchange ebit.mı epceлAexyйu wиmTr3л, HorAoл awиr #ebit.mn Road to Digital Future'

May be an image of text that says 'Crypto exchange ebit.mn ebit በ? 忠是只 TypwлaraTaй m3pr3жлийH 6ar #ebit.mn Road to Digital Future'

 

May be an image of text

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.