2024 оны 04 сарын 27
Шинэ мэдээ
Ким, Мүн нар хоёр дахь удаагаа уулзаж магадгүй

БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин, БНАСАУ-ын Төрийн Зөвлөлийн дарга Ким Жөн Ун нарын хоёр дахь дээд хэмжээний уулзалтыг энэ сарын сүүлчээр зохион байгуулах боломжийг БНСУ-ын эрх баригчид хэлэлцэж байна. Энэ тухай “The Chosun Ilbo” сонин БНСУ-ын Ерөнхийлөгчийн тамгын газар дахь эх сурвалжийнхаа мэдээллээс иш татан уламжилжээ.

"Мүн Жэ Ин, Ким Жөн Ун нарын анхны дээд хэмжээний уулзалтын нэг жилийн ой дөрөвдүгээр сарын 27-нд тохиох бөгөөд хэрэв хоёр удирдагч дахин уулзаж, хэлэлцээнийхээ үр дүнг нэгтгэн дүгнэвэл бэлэгдлийн чанартай үйл явдал болох болно” гэж эх сурвалж хэлсэн байна.

“The Chosun Ilbo” сонины мэдээлэлд онцлон тэмдэглэж буйгаар, Ким Жөн Унтай хоёр Солонгосын хилийн бүсэд оршдог Панмүнжом сууринд тавдугаар сард дахин уулзах саналыг Мүн Жэ Ин АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампт тавьж магадгүй байна. Түүний АНУ-д хийх хоёр өдрийн айлчлал энэ сарын 10-нд эхлэх юм. БНСУ-ын Ерөнхийлөгч мөн БНАСАУ-ын цөмийн асуудлыг шийдэх шинэ стратегийг Трампт санал болгох төлөвтэй байгаа аж..

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.