2024 оны 04 сарын 27
Шинэ мэдээ
”TikTok”-н тэргүүн албан тушаалаасаа огцрох тухайгаа мэдэгджээ

Хятадын “Tiktok” нийгмийн сүлжээний тэргүүн Кевин Майер албан тушаалаасаа огцрох тухайгаа мэдэгджээ. Удирдах албан тушаал хашиж эхэлснээсээ хойш хэдхэн сарын дараа тэрбээр ийнхүү мэдэгдсэн тухай Хятадын төв телевиз мэдээлсэн байна. 

“Би компаниасаа гарах шийдвэр гаргасан бөгөөд энэ талаар та бүхэнд дуулгаж байгаадаа харамсаж байна. Сүүлийн хэдэн саруудад улс төрийн нөхцөл байдал огцом өөрчлөгдсөн бөгөөд компанийн эн тэргүүнд тавигдах асуудлуудыг нухацтай эргэцүүлэх шаардлага гарсан” хэмээн тэрбээр хэлжээ. Түүнчлэн компанийн ирээдүй гэрэл гэгээтэй байна гэдэгт итгэлтэй буйгаа Майер илэрхийлсэн байна.

“TikTok” нь богино хэмжээний бичлэг хийж, олон нийтэд харуулах боломжийг хэрэглэгчиддээ олгодог хавсралт юм. Тус хавсралтыг “ByteDance” компани хөгжүүлсэн бөгөөд 2016 онд “Douyin” нэрээр БНХАУ-д гарсан юм. 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.