2024 оны 04 сарын 27
Шинэ мэдээ
2020 оны шинэ эможинуудыг танилцуулжээ

“Unicode” консорциумаас танилцуулсан 2020 оны шинэ эможинуудад ёслолын костюмтай эмэгтэй, хуримын гивлүүртэй эрэгтэй, хүүхдээ угжаар хооллож буй эцэг эхчүүд, эмэгтэй Сантагийн дүрс болон трансжендерийн далбаа зэрэг багтжээ.

Шинээр гаргасан 117 эможинд хүйсийн тэгш байдлыг илэрхийлсэн олон дүрслэлүүд багтсан байна. Өнгөрсөн онд “Unicode” ижил хүйстэн хосуудын эможиг гаргасан боловч трансжендерийн далбааг оруулсангүй гэх шүүмжлэлд өртсөн юм.

“Unicode”-н шинэ эможинуудыг нийгмийн сүлжээний хэрэглэгчид таатайгаар хүлээн авжээ. Мөн Италийн гарын дохиог илэрхийлсэн эможи гарсанд италичууд баяртай байгаагаа илэрхийлсэн байна. Ухаалаг гар утасны хэрэглэгчид шинэ эможинуудыг энэ оны сүүлээр ашиглах боломжтой болох ажээ. 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.