2024 оны 04 сарын 27
Шинэ мэдээ
Д.Сумъяабазар: Хонконг, Шанхайн хөрөнгийн биржээр худалдахаар судалж байна

Засгийн газраас Тавантолгойн нүүрсний ордын үйл ажиллагааг эрчимжүүлэхээр ажиллаж байна.  Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар мэдээлэл хийлээ. Тэрээр “Эрдэнэс-Тавантолгой” компанийн хувьцааг олон улсын хөрөнгийн бирж дээр арилжаалахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа. Хөрөнгийн биржүүд нийт хувьцааныхаа 25 хувийг арилжаалах гэх мэт ерөнхий шаардлагууд тавьдаг. Манайх нийт хувьцааныхаа 30 хувийг арилжаалах гэж байгаа учраас энэ шаардлагыг хангаж байгаа. Ер нь хамгийн сайн нөхцөл санал болгосон хөрөнгийн бирж дээр хувьцаагаа гаргана. Эхний ээлжинд Хонконгийн хөрөнгийн биржийг сонирхож байгаа. Мөн Шанхайн хөрөнгийн биржийг судалж байна” гэлээ. “Эрдэнэс-Тавантолгой” компанийн захирал Б.Ганхуяг “Манай компани хувьцаагаа олон улсын хөрөнгийн бирж дээр гаргахын тулд хэд хэдэн үүрэг хүлээж байгаа. Үүнийхээ дагуу 2018 оны есдүгээр сарын 1 гэхэд нөөцийн нэгдсэн тайлангаа батлуулна. Одоо 2.1 тэрбум тонн нь л батлагдсан байгаа. Үлдсэн нь болохоор тогтоогдсон нөөц. Тиймээс нөөцөө бүхэлд нь Эрдэс баялгийн үндэсний зөвлөлөөр баталгаажуулах ёстой. Энэ мэтээр компанийн зүгээс хийх шаардлагатай ажлуудаа хийгээд явж байна” гэв.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.