2024 оны 04 сарын 27
Шинэ мэдээ
Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан байна

2017 оны 08 дугаар сарын 28-ны 08 цагаас 20 цаг хүртэл:  Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр бага зэргийн бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр зүүн өмнөөс бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, зүүн зүгийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг болон Дорнод Монголын тал нутгаар 10-15 хэм, Эхийн голын Баянбүрд орчмоор 27-32 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 21-26 хэм, бусад нутгаар 13-18 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр,  өдөртөө 13-15 хэм дулаан байна.


2017 оны 08 дугаар сарын 29-нөөс 09 дүгээр сарын 02-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

29, 30-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 31-нд нутгийн баруун хагаст, 9-р сарын 1-нд нутгийн зүүн хагаст бороо орно. Дуу цахилгаантай. Салхи  29-нд зүүн аймгуудын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө  1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, өдөртөө 14-19 хэм, Увс нуур болон Их нууруудын хотгор, говийн бүс нутгаар шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 21-26 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 17-22 хэм дулаан байна. Хугацааны эхээр  нутгийн зүүн хагаст сэрүүхэн байна.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.