2024 оны 04 сарын 27
Шинэ мэдээ
Хүний булчирхайг гахайн биед ургуулах туршилт хийхийг зөвшөөрчээ

Японы Засгийн газрын дэргэдэх Төрийн шинжээчдийн зөвлөл тус улсын Мэйжи их сургуулийн судлаачдын багт хүний нойр булчирхайг гахайн биед ургуулах анхны туршилт хийх зөвшөөрлийг даваа гарагт өгчээ.

Эрдэмтэд генийг өөрчлөх аргаар үр тогтоосон гахайн өндгөн эсийг салган авч нойр булчирхай бий болгохоор төлөвлөж байгаа аж. Үр тогтсон өндгөн эсийг салгаж авсныхаа дараа хүний үүдэл эсийг суулгах бөгөөд гахайн биед буцаан суулгасны дараа өндгөн эс нь хүний эрхтэнтэй ойр шинж тэмдэг бүхий нойр булчирхайтай үр хөврөл болж хөгжих ёстой байна. Эрдэмтэд туршилтын явцад зөвхөн тодорхой түвшинд үйл явцыг нь ажиглахаар төлөвлөжээ. 

Японд ийм судалгаа хийхийг зөвшөөрөөгүй боловч хоригийг гуравдугаар сард хүчингүй болгожээ. Тухайлбал, ийм туршилтыг мөн Токиогийн их сургуулийн эрдэмтэд хулгана дээр хийхээр бэлдэж байгаа гэнэ. Японд бас амьтан дээр ургуулсан эд эрхтнийг хүнд шилжүүлэн суулгахыг хориглосон хэвээр байгаа юм.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.