2024 оны 04 сарын 27
Шинэ мэдээ
Хятадад илэрсэн өвчний нэрийг тодорхойлжээ

БНХАУ-д илэрсэн коронавирусээр үүсгэгдсэн өвчнийг түр хугацаанд “2019-nCoV амьсгалын замын цочмог өвчин” хэмээн нэрлэхийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага зөвлөжээ. Албан ёсны нэрийг өвчин, эрүүл мэндтэй холбоотой асуудлын статистикийн олон улсын ангиллын хүрээнд хожим тодорхойлох аж.

Түүнчлэн Хятадад дэгдээд буй коронавирусийг түр хугацаанд "2019-nCoV" хэмээн нэрлэхийг санал болгосон байна. Албан ёсны нэрийг тодорхойлох эцсийн шийдвэрийг Вирусний таксономийн олон улсын хороо гаргах аж. 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.