2024 оны 04 сарын 27
Шинэ мэдээ
2019 он түүхэнд 2 дугаарт бичигдэх халуун жил болжээ

Өнгөрсөн он түүхэнд хоёрдугаарт бичигдэх халуун жил болсон гэж НҮБ-ын Дэлхийн цаг уурын агентлаг мэдээллээ.

Тус байгууллага 1850 оноос хойш цаг уурын бүртгэл хийж байгаа бөгөөд 2016 он хамгийн халуун жилээр тодорсон байна.

Агаарын дундаж хэм аж үйлдвэржилтийн өмнөх үеийнхээс Цельсийн 1.1 хэмээр илүү байсан гэж тус байгууллагын мэдээлэлд дурджээ. Хэрэв хүлэмжийн хийн ялгарал энэ эрчээр нэмэгдвэл энэ зууны сүүлч гэхэд дэлхийн агаарын дундаж температур 3-5 хэмээр нэмэгдэнэ гэж анхааруулав.

Үүний зэрэгцээ өнгөрсөн оны 6 болон 7 дугаар саруудад Европын нутгаар хэл халалт тохиосон. Тухайлбал Францад 46, Германд 42.6 хэм хүрсэн нь эдгээр улсуудын хувьд түүхэн дэх хамгийн халуун жил болсон байна.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.