2024 оны 04 сарын 27
Шинэ мэдээ
Боливийн эрх баригчид АНУ-д суух элчин сайдыг томилжээ

Боливиос АНУ-д суух элчин сайдыг Боливийн шилжилтийн Засгийн газар 2008 оноос хойш анх удаа томилжээ. Энэ тухай Боливийн Гадаад хэргийн яам “Твиттер” хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна.

“Гадаад хэргийн сайд Карен Лонгарик АНУ дахь онц бөгөөд бүрэн эрх элчин сайдаар Уолтер Оскар Серратег томиллоо” хэмээн мэдэгдэлд дурджээ. Серрате өмнө нь НҮБ-ын дэргэдэх Боливийн байнгын төлөөлөгчийн албан тушаалыг хашиж байсан аж. 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.