2024 оны 04 сарын 27
Шинэ мэдээ
Залуус “Оффшорчдын эсрэг нэгдэцгээе” тайван жагсаалд нэгдлээ

2017 оны 3-р сарын 31-ны өдөр Сүхбаатарын талбайд “Ард түмний онц түр зөвлөл” ТББ-аас санаачлан “Оффшорчдын эсрэг нэгдэцгээе” ард түмний тайван жагсаалыг зохион байгууллаа. Тус жагсаалд МЗХ-ны залуус нэгдэж, дуу хоолойгоо илэрхийллээ. МЗХ 2016 онд “Хулгайчгүй Монгол” үндэсний чөлөөлөх хөдөлгөөнийг өрнүүлж байсан билээ.

“Оффшорчдын эсрэг нэгдэцгээе” ард түмний тайван жагсаалаар төрд ажиллаж байсан, ажиллаж байгаа оффшор данстай хүмүүсийг шалгуулах шаардлага тавьж буй бөгөөд нэлээд олон хүн цугласан байсан юм. Тэд УИХ болон НҮБ-д хандан уриалга хүргэж байгаа юм байна.

Оффшорчдын эсрэг хөдөлгөөнд 21 аймгийн төв болон  дэлхийн томоохон хотуудад жагсаж байгаа аж.  Тухайлбал “Оффшорчдын эсрэг нэгдье” жагсаалыг Унгар улс, Франц, Бельги, Сөүл зэрэг улсуудад зэрэг тайван жагсаалыг хийж байна. Жагсагчид “Оффшорд байгаа 17 тэрбум долларыг эх орондоо авчиръя”, “Бүгд л завгүй, эх орондоо зав гарга”, “Нэгдэл бол хамгийн сайн тэмцэл”, “С.Баярыг эргүүлэн татая”  гэх  мэт уриа барин жагсаж буй юм.

 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.