2024 оны 04 сарын 27
Шинэ мэдээ
Сонгуульд 7209 хүн бүртгүүлснээс 4816 хүн саналаа өгчээ

Хилийн чанадад амьдарч буй Монгол Улсын иргэд өнгөрсөн амралтын өдрүүдэд Ерөнхийлөгчийн сонгуульд саналаа өгсөн. Энэ талаар Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.

Сонгуульд саналаа өгөхөөр 7209 хүн бүртгүүлснээс 4816 хүн саналаа өгчээ. Санал хураалтад Өмнөд Солонгосын Сөүл хотод оршин суудаг монголчууд хамгийн их идэвхтэй оролцжээ. Тодруулбал 825 хүн саналаа өгчээ.

Мөн Вашингтон, Лаос, Бишкек дэх монголчууд идэвхтэй байсан гэдгийг онцоллоо. Санал хураалт нийт 33 улсад явагдсан бөгөөд хамгийн сүүлийн санал хураалт өнөөдөр 13.00 цагт АНУ-ын Сан-Франциско хотод болжээ.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.