2024 оны 04 сарын 27
Шинэ мэдээ
Америкийн хориг арга хэмжээг “хүчээ дэмий барсан явдал” гэжээ

 Хятадын албан тушаалтнуудын эсрэг авсан АНУ-ын хориг арга хэмжээ нь Америкийн эрх баригчдад ямар ч ашиггүй бөгөөд ингэх нь хүчээ дэмий барсан явдал юм гэж үзэж байгаагаа Хонконг дахь Хятадын Төв засгийн газрын хэрэг эрхлэх газрын тэргүүн Ло Хуэйнин мэдэгджээ.

“АНУ-ын авсан хориг арга хэмжээнд би багтжээ. Хилийн чанадад би нэг ч цент хадгалдаггүй учир хязгаарлалтын арга хэмжээг хүчээ дэмий үрсэн явдал гэж үзэж байна” хэмээн түүний мэдэгдсэнийг Хятадын төв телевиз уламжилжээ. 

Улс орныхоо төлөө болон Хонконгийн төлөө хийх ёстой зүйлээ хийсэн хэмээн тэрбээр мөн ярьсан байна. Түүнчлэн энэхүү хориг арга хэмжээний талаар Ло Хуэйнин хошигнон ярихдаа “хөрөнгөө царцаалгаж хориг арга хэмжээний үр ашгийг гаргахын тулд Ерөнхийлөгч Дональд Трампт 100 доллар илгээж болох юм” гэжээ. 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.