2024 оны 04 сарын 27
Шинэ мэдээ
Индонезод эмэгтэйчүүдийн гэрлэх доод насыг нэмэгдүүлжээ

Индонезын парламент насанд хүрээгүй хүүхдийн гэрлэлтийг бууруулах зорилгоор эмэгтэйчүүдийн гэрлэх доод насыг 19 болгон нэмэгдүүлжээ.

Одоогийн хууль тогтоомжид зааснаар охидыг 16 настайгаас, хөвгүүдийг 19 настайгаас гэрлэхийг зөвшөөрдөг байна. Түүнчлэн эцэг эхчүүд залуу охидын гэрлэлтийг хүлээн зөвшөөрөхийг шашны шүүх болон орон нутгийн эрх баригчдаас хүсдэг аж. Энэ тохиолдолд гэрлэлтийн доод насыг харгалзаж үздэггүй байна. 

“Индонез улс насанд хүрээгүй сүйт бүсгүйчүүдийн тоогоор дэлхийд наймдугаарт бичигддэг” гэж “Girls Not Brides” байгууллагын тайланд мэдээлсэн байна.

НҮБ-ын Хүүхдийн сангийн мэдээлснээр, Индонез охидын 14 хувь нь 18 насанд хүрэхээсээ өмнө гэрлэдэг бол 1 хувь нь 15 насны төрсөн өдрөө тэмдэглэхээсээ өмнө хуримладаг ажээ.  

Ядуурал, гэр бүлийн нэр хүндийн талаарх үзэл санаа, нийгмийн дэг журам, шашны номлол зэрэг нь насанд хүрээгүй охидыг гэрлүүлэх гол хүчин зүйл болдог байна. 

 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.