2024 оны 04 сарын 27
Шинэ мэдээ
Энэтхэгийн Керала мужид онцгой байдал тогтоожээ

 Шинэ төрлийн коронавирусний халдварын гурван тохиолдол бүртгэгдсэнтэй холбоотойгоор Энэтхэгийн эрх баригчид тус улсын Керала мужид онцгой байдлын дэглэм тогтоолоо гэж NDTV телевиз мэдээлжээ.

“Онцгой байдал зарласан нь хүмүүсийг айлган сандаргах ёсгүй. Энэ бол коронавирусний халдварын тархалтыг тогтоон барих зорилгоор авч буй арга хэмжээ юм” гэж Энэтхэгийн эрүүл мэндийн сайд мэдэгдсэн байна.

БНХАУ-ын Ухань хотод “2019-nCoV” коронавирусээр үүсгэгдсэн уушгины хатгалгаа өвчин дэгдсэн тухай тус улсын эрх баригчид 12 дугаар сарын сүүлчээр мэдээлсэн юм. БНХАУ-аас гадна уг өвчин дэлхийн 23 улсад илэрсэн. Хамгийн сүүлийн мэдээллээр, Хятадад коронавирусний халдвар авсан хүний тоо 20 400 давж, 426 хүн нас баржээ.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.