2024 оны 04 сарын 27
Шинэ мэдээ
Х.Баттулга “Баянзам“ тээвэрчдийн холбоогоор дамжуулж 7.1 тэрбум төгрөг завшсан уу

Ковид болж, "Цагаан хад" хаагдсан. Тэгээд "Эрдэнэс Тавантолгой", "жижиг" Тавантолгойн нүүрсийг Цогтцэцийгээс Чойр хүртэлх 407 км замаар тээвэрлэдэг болсон.

"Энэ чиглэлийн нүүрсний замыг Эко-жишиг тээвэр болгоно" гэж түүгээр тээвэр хийдэг "Баянзам" ТББ-ынхан Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтартай 2021 оны гуравдугаар сарын 31-нд гэрээ байгуулсан. "Баянзам тээврчдийн холбоо" ТББ, "Мөнгөн хүлэг сервис" ХХК, "Хөгжлийн мөр" ХХК, "Алсын жим" ХХК, "Стэнд" ХХК-иуд буюу тус таван компанийн хурлаар 2021 оны 4-р сарын 10-ны өдөр “Эко жишиг тээвэр төслийн ерөнхий журам”-ыг баталж ерөнхий менежер С.Баярмаад менежмент хийх компанийг сонгох эрхийг олгожээ.

Гэтэл С.Баярмаа нь төсөл хэрэгжүүлэгчээр "Элит Констракшн" ХХК -ийг шалгаруулжээ. Гэтэл тэр "Элит Констракшн" ХХК-ын захирал н.Дондогжамбуу нь С.Баярмаагийн хадам дүү нь болж таарчээ.

Дахин хэлэхэд, 7.1 тэрбум төгрөгийг авахдаа С.Баярмаа хадам дүүгээрээ дамжуулан 9 компани байгуулан, өөрөө заримынх нь 50 хувийг эзэмшиж байгаа нь хууль бус байгааг харуулж байна. Харин ингэж эрх авчихаад, үүгээрээ дамжуулан мөнгө босгодог байсан бололтой. Тэр сүлжээ нь ил болсон байна.

Тодруулбал, "Баянзам" ТББ-ын удирдах зөвлөлийг Тэргүүн П.Баярхүү, гишүүн С.Энхтайван, менежер С. Баярмаа гэх гурван хүн бүрдүүлдэг байна. С.Энхтайван нь Бригадын генерал Н.Ганболдын хадам дүү. С.Баярмаа нь МоАХ-ны Д.Жаргалсайханыг Баянхонгор аймгийн ЗДТГ-ын дарга байхад нь хуулийн хэлтсийн даргаар нь ажиллаж байсан. С.Баярмаа нь Д.Жаргалсайхантай дотно харьцаатай, ойрын хамаарал бүхий хүн гэдгээр нь хүмүүс анддаггүй.

Түүнчлэн С.Баярмаа нь Ерөнхийлөгч асан Х.Баттулгатай ойр харьцаатай. Амины ажлуудыг нь зохицуулдаг. Менежер нь гэхэд болно. АН-ынхан, МоАХ-ныхон тэгж байна. Ингэхээр Х.Баттулгын баг, Д.Жаргалсайхан, С.Баярмаа нар "Элит Констракшн" ХХК-аар дамжуулан ЗТХЯ-аас 7.1 тэрбум төгрөгийн тэндерийг авсан байгаа юм. Ингэж сонгуульд ашиглагдах санхүүжилтыг босгосон байж болзошгүй байна.

Учир нь өнөөдрийг хүртэл хийх ажлаа дорвитой хийгээгүй байгаа юм. Тэр төсөл нь олигтой явсангүй. Юуных нь "эко", ямар юмных нь "жишиг" тээвэр байхав.

Өөрөөр хэлбэл, хэдхэн хүний сүлжээгээр угаагдсан энэ их мөнгийг Л.Халтар сайд замыг нь засч өгөөд, Х.Баттулга өөрийн менежер С.Баярмаагаар гардан гүйцэтгүүлсэн болж таарч байна.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.