2024 оны 04 сарын 27
Шинэ мэдээ
Эгийн тэнгисээс олон арван цагаач иргэнийг аварчээ

Даваа гарагт Эгийн тэнгис дэх арал дээр гацсан хууль бус 44 цагаач иргэнийг аварсан тухай Туркийн Эргийн хамгаалалтын албанаас мэдээлэв.

Туркийн баруун нутгийн Баликесир мужаас хөдөлсөн цагаач иргэд цаг уурын таагүй нөхцлийн улмаас Юмурта арал дээр газардсан бөгөөд тэд Грек арлыг зорин явж байсан ажээ.

Орон нутгийн цагаар өглөөний 04:00 цагийн орчимд нэгэн цагаач иргэн яаралтай тусламж дуудсан бөгөөд үүний дараа эргийн хамгаалалтын ажилтнууд аврах ажиллагааг явуулсан байна. “Анадолу” агентлагийн мэдээлснээр, аврах албаны ажилтнууд бүх цагаач иргэнийг аварч чадсан аж.

Эгийн тэнгис нь Туркаар дамжин Европыг зорих хүсэлтэй цагаачдын гол зам болдог байна. Харин 2016 онд Турк болон Европын холбооны талууд хэлэлцээр байгуулсны дараа хууль бус цагаачдын урсгал ихээхэн буурсан боловч ийм төрлийн хэрэг гарсаар байгаа юм. 

Энэ онд Грек арлыг зорин Туркийн эргээс хөдөлсөн цагаач иргэдийн тоо 23 мянга гаруйд хүрсэн өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад өссөн үзүүлэлт болсон гэж Эргийн хамгаалтын албанаас гаргасан тайланд мэдээлжээ. 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.