2024 оны 04 сарын 27
Шинэ мэдээ
ОХУ-д 4696 шинэ тохиолдол илэрчээ

ОХУ-д коронавирусээр халдварласан хүний тоо нэг өдрийн дотор 4696-аар нэмэгдэж, нийт халдвар авсан хүний тоо 966189-д хүрчээ. Энэ тухай коронавирустэй тэмцэх шуурхай штаб мэдээлжээ.

Нэг өдрийн дотор 6652 хүн эмнэлгээс гарснаар эдгэрсэн хүний тоо 779747-д хүрч, нийт халдвар авсан хүмүүсийн 80.7 хувийг эзэлж байна.

Харин халдварын улмаас нас барсан хүний тоо ОХУ-д сүүлийн 24 цагийн хугацаанд 120-оор нэмэгдэж, нас барсан нийт тохиолдлын тоо 16568-д хүрчээ. Нийт халдвар авсан хүмүүсийн 1.71 хувь нь нас барсан байна. 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.