2024 оны 04 сарын 27
Шинэ мэдээ
Өнөөдөр болох үйл явдлууд

09.00 цагт Чингис зочид буудлын “Өргөө” хурлын танхимд ШӨХТГ-аас бизнесийн орчны малгай хууль болох “Өрсөлдөөний тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөлд санал авах хэлэлцүүлгийг зохион байгуулна.

09.00 цагт "Япон-Монголын соёл боловсролын төв"-д /МУИС-ийн II байрны ард байрлах/ Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, ХНХЯ-тай хамтран хэрэгжүүлж буй ЖАЙКА байгууллагын "Улаанбаат хот дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог дэмжих" төслийн баг хамтран "Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн мэдээллийн хүртээмж"-ийн сургалт, семинар зохион байгуулна.

10.00 цагт Туушин зочид буудалд Хууль зүй дотоод хэргийн яам, Дэлхийн Банк Группын Олон Улсын Санхүүгийн Корпораци хамтран “Төлбөрийн чадваргүйд тооцох болон дампуурлын эрх зүйн орчинг сайжруулах нь” сэдэвт зөвлөлгөөн болно.

13.00 цагт Үндэсний мэдээллийн төвд "Эвийн хатагтай эмэгтэйчүүд" хөдөлгөөнөөс эмэгтэйчүүдийн хүчирхийллийн асуудлаар мэдээлэл хийнэ.

19.00 цагт Q Art галерейд Монгол орноо нэг ч сум суурин үлдээлгүй тойрох "Бидний цөөхөн Монголчууд" төслийн баг Хөвсгөл аймгийн хамгийн сайхан байгалтай газруудыг гэрэл зургийн дуранд буулгаснаа үзэсгэлэнд дэлгэнэ.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.