2024 оны 04 сарын 27
Шинэ мэдээ
Шагай няслаад сая төгрөг хож

Монгол хүн бүрийн тоглож наадах дуртай уламжлалт тоглоом яахын аргагүй шагайн наадгай билээ. Тэгвэл Зайсан Хилл дээр 2 сая төгрөгийн шагналын сантай “Шагайн наадгайн олон улсын анхдугаар чөлөөт тэмцээн” болох гэж байна.

Шагай хооронд нь нясалж тоглох наадгайд 3 настай хүүхдээс 100 настай хөгшин хүртэл оролцох боломжтой ба ямар ч арьс өнгө, яс үндэстэн нэмэлт тайлбаргүйгээр хурдан хугацаанд сурах боломжтой маш амархан дүрэмтэй. Цаашлаад хэдэн зуун хүн зэрэг тоглох бүр ганцаараа ч тоглож болдог хамгийн өвөрмөц тоглоом. Тэмцээнд эхний даваанд 32 хос тус бүрдээ 20 шагайгаар тоглоно.

Энэхүү Анхдугаар чөлөөт олон улсын тэмцээнийг ОЮУНЫ УНДРАА ГРУПП санаачлан Морь уналга сургалтын “Хөх морьт” төв – Монгол шагайн наадгай”, Жижиг дунд үйлдвэрлэгчдийн холбооны “ЖДҮ Корпораци”  хамтран зохион байгуулж байна.Энэхүү арга хэмжээ нь та бидний мэддэг мөртлөө мартагдсан өв уламжлал, соёлыг сурталчлах шагайг дэлхийн бренд болгох зорилготой.

ТАНЫГ МОНГОЛД АНХ УДАА зохиогдож буй ШАГАЙН НААДГАЙН ОЛОН УЛСЫН АНХДУГААР ЧӨЛӨӨТ ТЭМЦЭЭН-д хүрэлцэн ирэхийг урьж байна.

Та тамирчин, тогооч, тариачин, багш, барилгачин, гадаадын иргэн хэн ч байж болно.

Шагай няслаад 1,000,000 төгрөг хож

Бүртгэл: 9906-3638

#Zaisan_hill_complex 

 

 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.