2024 оны 07 сарын 27
Шинэ мэдээ
“Rise of Skywalker” 1 тэрбум орчим ам.долларын орлого олжээ

АНУ-ын “Disney” компанийн “Star Wars: The Rise of Skywalker” уран сайхны кино гурван долоо хоногийн хугацаанд олон улсын зах зээлээс 1 тэрбум орчим ам.долларын орлого олжээ.

Үүнээс 468 сая ам.долларыг Хойд Америкийн зах зээлээс олжээ. Уг кино 2019 онд “Disney” компанийн гаргасан бүтээлүүдээс 1 тэрбум ам.долларын орлого олсон долоо дахь кино болоход ойртсон байна. Өмнө нь “The Force Awakens”, “The Last Jedi” зэрэг кинонууд нэг тэрбум ам.доллар давсан орлого олсон юм.

Үүний зэрэгцээ “The Rise of Skywalker” киноны талсалбар Их Британи улсад хамгийн их борлуулалттай байж, нийт 67 сая ам.долларын орлоготой байжээ. Харин Герман, Япон, Франц, Австрали зэрэг орноос нийт 177.1 сая ам.долларын орлого олсон байна. Уг кино ирэх долоо хоногт БНСУ, Филиппинд нээлтээ хийх аж.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.