2024 оны 04 сарын 27
Шинэ мэдээ
Цагаачлалын асуудлаархи уулзалтын талаар ярьжээ

Брюссельд болсон цагаачлалын асуудлаархи Европын Холбооны /ЕХ/ албан бус уулзалтад оролцогчид хууль бус цагаачлалтай тэмцэх, ЕХ-ны хил хязгаарын хяналтыг чангатгах асуудлаар нэгдмэл байр суурьтай байгаагаа илэрхийллээ гэж Германы канцлер Ангела Меркель сэтгүүлчдэд мэдэгджээ.

“Бид хууль бус цагаачлалыг бууруулах, хил хязгаараа хамгаалах, эдгээр бүх асуудалд үүрэг хариуцлага хүлээх тал дээр нэгдмэл байр суурьтай байгаа. Бид боломжтой газар нь нэгдмэл шийдвэрт хүрэх гарцыг хайж, боломжгүй газар нь үйл ажиллагааны ерөнхий хүрээг бий болгохыг хүсч байна” гэж А.Меркель хэлсэн байна.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.