2024 оны 04 сарын 27
Шинэ мэдээ
Ургамал, амьтан олноороо устаж үгүй болохыг анхааруулжээ

Хүрээлэн буй орчинд хүний үзүүлж буй нөлөөний талаарх дэлгэрэнгүй илтгэл тайланг НҮБ-д түшиглэсэн Биологийн төрөл зүйл болон экосистемийн үйлчилгээний асуудлаарх Засгийн газар хоорондын Шинжлэх ухааны бодлогын газар танилцуулжээ.

Мэргэжилтнүүдийн мэдээлснээр, ойрын арван жилд хэдэн сая төрөл зүйлийн ургамал, амьтан устаж мөхөх аюулд ороод байгаа аж. Одоогоор дэлхийд 8.7 сая зүйл байдаг бөгөөд өнгөрсөн зуун жилийн хугацаанд ургамал, амьтдын тоо 20 хувиар буурсан байна.

Хүний үйл ажиллагаа дэлхийг асар хурдтай өөрчилж байгаа нь газрын гадаргуу, биологийн төрөл зүйлд нөлөөлж байна хэмээн илтгэлд дурджээ. Түүнчлэн үүнд дэлхийн дулаарал хамааралтай юм. Дэлхийн дундаж температур аж үйлдвэрийн хувьсгалын өмнөх үеийн түвшнээс хоёр хэмээр нэмэгдвэл амьд организмын төрөл зүйлийн 5 орчим хувь нь аюулд өртөж болзошгүй аж.

Маш их хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлэсэнтэй холбоотойгоор дэлхийн нутаг дэвсгэрийн 23 хувьд нь хөрсний доройтол бий болж, үүнээс улбаалан хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үнэ өсөхөд хүргэж байгааг мэргэжилтнүүд онцлон тэмдэглэжээ. 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.