2024 оны 04 сарын 27
Шинэ мэдээ
Герман Нигерт цэргийн хуаран байгууллаа

 Германы Батлан хамгаалахын сайд Урсула фон дер Ляйен өчигдөр Нигерийн нийслэл Ниамей хотод Германы зэвсэгт хүчний хуаранг нээлээ. Германы 900 цэрэг Сахелийн бүс нутагт байрладаг бөгөөд тэдгээрийн 40 нь Нигерт байрладаг байна.

"Нигер нь Мали болон Сахелийн бүс нутгийн бусад орнуудын нэгэн адил Европын хөрш орон бөгөөд тус улс төгсгөлгүй сорилтуудтай нүүр тулаад байгаа билээ. Мөн Нигер нь терроризм, зохион байгуулалттай гэмт хэрэг, хууль бус цагаачлал зэрэг асуудалтай тэмцэх үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог үнэ цэнэтэй, тууштай түнш юм" гэж тэрбээр нээлтийн ажиллагааны үеэр мэдэгджээ.

Тэрбээр Нигерт айлчлах үеэрээ тус улсын Батлан хамгаалахын сайд Калла Моутарид цэргийн зориулалттай тээврийн ачааны 53 машин гардуулан өгсөн байна. Эдгээр машиныг Нигерийн зэвсэгт хүчний чадавхийг бэхжүүлэх “Шинэчлэлийн санаачилга”-ын хүрээнд тус улсад өгч байгаа ажээ.


Үүнээс гадна Герман нь офицер бэлтгэх сургууль, Нигерийн нийслэл хотын нисэх онгоцны буудлын цэргийн хэсгийг өргөжүүлэх зэрэг төслийг Нигерт хэрэгжүүлж байгаа юм.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.