2024 оны 04 сарын 27
Шинэ мэдээ
Шинэ төрлийн коронавирусээр халдварласан 3996 хүн эдгэрчээ

БНХАУ-ын Хубэй мужид шинэ төрлийн “2019-nCoV” коронавирусээр халдварласан 3996 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа гэж тус улсын Эрүүл мэндийн хороо мэдээлжээ.

Эмч нарын мэдээлснээр, коронавирусний халдвар авсан нийт хүний тоо 42638, нас барсан хүний тоо 108-аар нэмэгдэж, 1016 болсон байна. 

 

БНХАУ-ын Хубэй мужийн Ухань хотод уушгины хатгалгаа өвчин дэгдсэн тухай тус улсын эрх баригчид 2019 оны 12 дугаар сарын 31-нд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад /ДЭМБ/ мэдээлжээ. Уг өвчнийг үүсгэгч “2019-nCoV” коронавирус болохыг мэргэжилтнүүд тогтоосон юм. Шинэ коронавирусний халдварын тохиолдол БНХАУ-аас гадна 24 улсад илэрсэн бөгөөд үүнтэй холбоотойгоор ДЭМБ олон улсын хэмжээнд онцгой байдал зарласан.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.