2024 оны 04 сарын 27
Шинэ мэдээ
"Лужники" цэнгэлдэх хүрээлэн бэлэн болжээ

ДАШТ-ий тоглолтууд болох Москва хотын “Лужники” цэнгэлдэх хүрээлэн аливаа арга хэмжээг зохион байгуулахад бүрэн бэлэн болсон гэдгийг Москва хотын орлогч дарга Марат Хуснуллин мэдэгдлээ. 

“Өчигдрөөс Олон улсын хөл бөмбөгийн холбооны мэргэжилтнүүд тус цэнгэлдэх хүрээлэнд ажиллаж эхлэх бөгөөд тухайн өдөр бүх ажил дууссан байх болно” гэж тэрбээр хэлэв.

“Цэнгэлдэх хүрээлэнг жилийн өмнө, төлөвлөсөн хугацаанд нь ашиглалтанд оруулсан бөгөөд өнгөрсөн хугацаанд хэд хэдэн нөхөрсөг тоглолт, олон нийтийг хамарсан арга хэмжээнүүд зохион байгуулсан. Туршилтын тоглолтын дараа бид өөрчлөн сайжруулах хэд хэдэн ажлыг гүйцэтгэлээ” хэмээн М.Хуснуллин ярилаа. 

Одоогийн байдлаар, зохион байгуулагчид, сайн дурынхан болон сэтгүүлчдийг байрлуулах түр байгууламжуудыг босгох ажил дуусч байгаа ажээ.

“Лужники” цэнгэлдэх хүрээлэнд ДАШТ-2018-ын нээлтийн тоглолт, хагас шигшээгийн хоёр тоглолтын нэг нь, мөн аваргын төлөөх тоглолт болох юм.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.