2024 оны 04 сарын 27
Шинэ мэдээ
МАН-ын Удирдах зөвлөлийн хурал халуухан болох нь

МАН-ын Удирдах зөвлөлийн хурал өнөөдөр хуралдана. Энэхүү Удирдах зөвлөлийн хуралдаанаар хэдэн хэдэн асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн. Бага хурлыг товыг гаргаж магадгүй гэх мэдээлэл байна.

Түүнчлэн Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдал хүлээсэн УИХ-ын дарга, МАН-ын дарга М.Энхболдод хариуцлага тооцох асуудал, Элчин сайдын суудлаас татгалзсан С.Баярын хүсэлт зэргийг хэлэлцэх мэдээлэл байна. 

Мөн Шадар сайд У.Хүрэлсүхийг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат захиалга өгч, тагнасан гэх мэдээлэл ч цацагдаад байгаа. Энэ мэт асуудлыг өнөөдөр болох Удирдах зөвлөлөөр хэлэлцэх  сураг дуулдаж байна.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.