2024 оны 04 сарын 27
Шинэ мэдээ
АНУ-д “COVID-19”-өөр нас барсан хүний тоо хоёр дахин нэмэгдэнэ гэж таамаглаж байна

АНУ-д коронавирусний халдвар авсны улмаас нас барсан хүний тоо наймдугаар сарын эхээр бараг хоёр дахин нэмэгдэж, 134 мянга давна гэж тус улсын Вашингтоны их сургуулийн эрдэмтэд таамаглаж байна.  

Вашингтоны их сургуулиас мэдээлснээр, АНУ-д “COVID-19”-өөр нас барсан хүний тоо наймдугаар сарын 4 гэхэд 134475-д хүрч болзошгүй байна. Үүний зэрэгцээ судлаачдын урьдчилсан таамаглалд дурдсанаар тус улсад коронавирусний халдвараар нас баралтын оргил үе өнгөрчээ.

Одоогийн байдлаар АНУ-д 1.17 сая гаруй хүн халдвар авч, 68300 хүн нас барсан байна.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.