2024 оны 04 сарын 27
Шинэ мэдээ
Зодуулсан ТҮК-ийн ажилтны гэмтлийн зэргийг тогтоолгохоор шүүх эмнэлэгт ханджээ

Тохижолт үйлчилгээний ажилтан 50 орчим насны эрэгтэйг хоёр эмэгтэй зодсон талаарх энэ сарын 05-ны өдөр олон нийтийн сүлжээнд бичлэг тавигдаж, багагүй дуулиан тарьсан.

Уг үйл явдлын мөрөөр СХД-ийн 3-р цагдаагийн хэлтсийн алба хаагчид ажиллагаа хийн, гомдлын бүртгэлд авч шалгахад СХД-13 хорооны нутаг дэвсгэрт байрлах Өнөр хорооллын 11 дүгээр байрны хойд талын засмал зам дээр болсон ба тохижолт үйлчилгээ компаний ажилтан иргэн Э-ээс тайлбар мэдүүлэг авч, шалгалтын ажиллагаа эхлүүлжээ.

Бичлэг дээрх хоёр эмэгтэй болох Б, Н нарыг олж тогтоон мэдүүлэг, тайлбар авч, иргэн Э-г шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжилгээний газарт үзүүлж, гэмтлийн зэрэг тогтоолгохоор тогтоол хүргүүлэн холбогдох ажиллагааг хуулийн дагуу хийж ажиллаж байна гэж ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвөөс мэдээллээ.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.