2024 оны 04 сарын 27
Шинэ мэдээ
Доку Умаров хордож үхжээ

Умард Кавказийн алан хядагчдын тэргүүн Доку Умаров 2013 онд маш хортой бодист хордон нас барсан гэдгийг мэдээлэв. ОХУ-ын Холбооны аюулгүй байдлын алба түүний цогцсыг Энгушетийн газар нутгаас олсон гэдгээ албан ёсоор нотлов. Доку Умаров нас баржээ. Түүний оршуулгыг маш олон жил эрж хайсны эцэст уул, ой модтой газраас олсон гэдгээ тус албаныхан мэдээлсэн аж. Булшинд өөр дөрвөн гэмт этгээдийн цогцос байсан гэнэ. Хамгийн гол нь, Умаров нас барсан гэдэг баталгаа олдсон юм. Умард Кавказийн алан хядагчдын тэргүүнийг 2013 оны есдүгээр сард явуулсан тусгай ажиллагааны үеэр хороожээ. Энэ ажиллагааны талаар олон удаа бичиж, ярьсан ч Умаровын талаар дурдахгүй өнгөрч байсан юм. Гэхдээ нэг жилийн дараа түүнийг устгасан гэдгээ Холбооны аюулгүй байдлын албаны дарга Александр Бортников мэдэгдсэн билээ. Гэхдээ тэр үед цогцсыг нь олоогүй юм. Тийм учраас айхтар алан хядагч амьд сэрүүн явж байгаа байх гэсэн яриа гарч эхэлжээ. Доку Умаров 2006 онд Шамиль Басаев алагдсанаар Оросын номер нэг алан хядагч болсон билээ. 2009-2011 онуудад Орост үйлдэгдсэн бүх алан хядах ажиллагаанууд түүний нэртэй холбоотой байсан юм. Галт тэрэг дэлбэлсэн, Москвагийн метрод дэлбэрэлт хийсэн, Домодедово нисэх онгоцны буудалд дэлбэрэлт хийсний хариуцлагыг Доку Умаров өөртөө хүлээсэн удаатай.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.