2024 оны 04 сарын 27
Шинэ мэдээ
Охиныхоо дүрд хувиран шоронгоос оргохыг завджээ

Бразилийн гэмт хэргийн бүлгийн нэгэн толгойлогчийн өсвөр насны охин шиг хувцаслан шоронгоос оргох гэсэн оролдлого нь бүтэлгүйтсэн тухай “New York Post” сонин мэдээлжээ.

Хиймэл үс, баг зүүж, ягаан подволк өмссөн 42 настай хар тамхины наймаачин Клаувино да Силвагийн хувирал тун үнэмшилтэй байсан хэдий ч хэтэрхий их сандарч байсан нь шоронгийн ажилтнуудад мэдэгдэж, баригджээ. 

“Тагжгар” хочит Клаувино да Силва өөрийг нь эргэн ирсэн 19 настай охиноо шоронд үлдээхээр төлөвлөж байсан аж. Рио Де Жанейро хотын шоронгийн захиргаа Силвагийн хэрхэн зүсээ хувилгасныг харуулсан дүрс бичлэгийг нийтэд дэлгэсэн байна. 

 

 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.