
Өнөөдөр үндэсний мэдээллийн төвд Архангай аймагт тодорхой алба тушаал хашдаг хүмүүс хэвлэлийн бага хурал хийлээ. Үүнтэй холбоотойгоор аймгийн ЗДТГ-ын дарга Б.Цэрэннадмид болон Төрийн Захиргааны Удирдлагын хэлтсийн дарга Ш.Гомбодорж нараас тодрууллаа.
-Аймгийн Засаг дарга хууль бус шийдвэр гаргаж байгаа талаар хэдэн иргэн мэдээлэл хийлээ. Энд аймгийн удирдлагуудын зүгээс байр сууриа илэрхийлбэл?
Аймгийн ЗДТГ-ын дарга Б.Цэрэннадмид:
-Өнөөдөр Архангай аймгийн ХДТ-ын даргаар, ЕБС-ийн захирлаар ажиллаж байгаа болон бусад хүмүүс хэвлэлийн бага хурал зарлаж мэдээлэл өгснийг саяхан олж харлаа л даа. Үүнд Архангай ЗДТГ-аас албан ёсны хариу мэдээлэл өгье. “Архангай аймаг өрсөлдөх чадвараараа сүүлээсээ хоёрт орсон байна. Архангайд хүн өлсөж үхэж байна” гээд… Өрсөлдөх чадварын талаар судалгааг гаргасан судалгааны төвтэй бид дахин холбогдоод ард иргэдээ албан ёсны мэдээллээр хангана. Бид урьдчилсан байдлаар холбогдсон. Нийт 50 гаруй ААН-үүдээс судалгаа авч, 181 үзүүлэлтээр судалгааг гаргасан гэсэн. Дараагийн дугаарт ТББ-ын төлөөлөл гэж нэг хүн ярьж байсан. Тэр хүн бол Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Ардчилсан намын даргын албан тушаалтай. Зохион байгуулагчаар оролцож байгаа боловуу гэж харж байна. Архангай аймагт хүн өлсөж үхсэн гэж мэдээлж байна лээ. Хэрвээ ийм явдал гарсан бол үнэхээр харамсалтай байна. Энэ хүнтэй эргээд холбогдож мэдээллийг авна. Ямар үндэслэлээр энэ мэдээллийг мэдээлж байгаа вэ гэдгийг асууж лавлана. Спортын гүнзгийрүүлсэн сургалттай сургуулийн захирал Д.Мөнхжаргал, ХДТ-ын дарга Ж.Нямсүрэн нар мэдээлэл хийж байна л даа. Нэг юм анхаармаар байгаа юм. Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 60 дугаар тогтоол гэж байгаа. Энэ нь төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтанг сонгон шалгаруулах журам юм. Энэ журмын дагуу томилогдоогүй, шууд томилогдсон дарга нар байгаа. Спортын гүнзгийрүүлсэн сургалттай сургуулийн захирал Д.Мөнхжаргалын хувьд бол 2015 онд аймгийн Засаг дарга Д.Бат-Эрдэнийн захирамжаар томилогдсон байдаг. Энэ захирамжийн 3 дугаар заалтаар Спортын гүнзгийрүүлсэн сургалттай сургуулийн захирлын ажлыг хүлээлгэн өгөх ажлыг тухай үеийн НХХ-ийн дарга Ш.Нямдаваад, ажлын байранд сонгон шалгаруулалт явуулж, дүнг танилцуулах ажлыг Боловсролын газрын дарга А.Амгаланбаатар нарт үүрэг болгосон байдаг. Үүний дагуу тухай үед ямар ч сонгон шалгаруулалт явагдаагүй учраас энэ ажлыг бид зохион байгуулж явуулсан. ХДТ-ын даргаар ажиллаж байгаа Ж.Нямсүрэнгийн тухайд сонгон шалгаруулалтгүйгээр шууд томилогдчихсон. Энэ нь өөрөө хууль бус байгаа юм лдаа. Бид бол Нямсүрэн ч юмуу, Мөнхжаргал гэж хувь хүний асуудлыг огт ярихгүй. Аймгийн төрийн албаны зөвлөл, аймгийн Засаг дарга, удирдлагуудын зүгээс хуулийг хэрэгжүүлэх, хуулийн хүрээнд шийдвэр гаргах тал дээр анхаарч ажиллаж байна. Иймэрхүү асуудал гарахаар хууль зөрчсөн томилгоотой асуудлууд гарч ирж байгаа юм. Ийм ч учраас аймгийн төрийн албаны зөвлөлөөс аймаг даяар хяналт шалгалтыг зохион байгуулж, зөрчилтэй томилогдсон хүмүүсийг хуулийн дагуу сонгон шалгаруулалтад оруулж томилох ажлыг зохион байгуулж байна. Мөнхжаргал, Нямсүрэн нар сонгон шалгаруултандаа ороод цаашид энэ албан тушаалдаа ажиллах уу үгүй юу гэдгээ шийдээд явах бүрэн боломж бий. Сонгон шалгаруулалтгүй томилоно гэдэг чинь тухай үеийн үзэмжээрээ тухайн хүнийг шууд томилчихсон явдал байхгүй юу. Тэгэхээр бид сонгон шалгаруулалтаа явуулна. Тухайн байгууллага дотроосоо сургууль, театрын даргын албан тушаалын сонгон шалгаруулалтанд орох хүмүүс байвал бүрэн боломжтой. Мөнхжаргал, Нямсүрэн хоёрт ч гэсэн боломж бий. Дараагийн дугаарт Хайрхан сумын захирлаар ажиллаж байсан Г.Баярбат гомдол гаргаад холбогдох мэдээллүүдийг ярьж байсан. Энэ хүний хувьд аймаг, сумын Засаг даргатай, БСУГ-ын даргатай гээд дөрвөлсөн гэрээ байгуулдаг. Энэ гэрээг аймаг, сум, БСУГ-аас дүгнэхэд ажил үүргээ