2024 оны 10 сарын 10
Мэдээ, мэдээлэл
Б.ОТГОНСҮХ: Он дамжин хэрэгжиж буй зам, барилгын ажлуудыг эрчимжүүлнэ

Өнөөдөр нийслэлийн Засаг даргын орлогч, Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүхээр ахлуулсан “Авто замын газар чөлөөлөлт”-ийн ажлын хэсэг шуурхай хуралдаж он дамжин хэрэгжиж буй зам барилгын ажлууд, замын трасст өртсөн айлуудын газар чөлөөлөлтийг яаралтай дуусгах талаар хуралдлаа. 

Хуралдаанаар СХД-ийн 10-р хороо, Баянхошууны эцсийн буудлаас хойш үргэлжлэх 3 км авто зам, гүүрийн эхний ээлжийн ажил эхэлсэнтэй холбогдуулах замын трасст өртсөн чөлөөлөгдөөгүй айлуудын газрыг чөлөөлөх, СХД-ийн 25-р хороо 170 дугаар цэцэрлэгээс төв зам хүртэлх хатуу хучилттай авто замын ажил 75 хувьтай, Овоотоос Улаан худаг хүртэл 1,3 км авто замын ажил 70 хувьтай явж буй талаар нийслэлийн авто замын хөгжлийн газраас танилцууллаа. Мөн нийслэлийн газар зохион байгуулалтын газраас хэд хэдэн авто замын барилгын ажилд газар чөлөөлөлт хийхэд  тулгарч буй асуудлуудыг танилцуулаад холбогдох асуудлуудаа шийдвэрлүүлэхээр боллоо. 

Arslan.mn

Энэ үеэр Нийслэлийн Засаг даргын орлогч, Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх хэлэхдээ “ энэ оны долдугаар сар гэхэд дуусах хуваарьтай авто замын ажлууд газар чөлөөлөлтөөс болоод удаашралтай байна. Ихэнх нь судалгаа, үнэлгээ хийгдэж дуусаагүй, нөхөн олговорын захирамжийн хүлээлттэй, иргэд өндөр үнэ хэлээд хөдлөхгүй байгаа зэрэг  асуудлуудаас болоод хугацаа алдах явдал байна. Тиймээс энэ тал дээр ажлын хэсэг шат дараатай шуурхай арга хэмжээ авах шаардлагатай. Ямартай ч бид энэ оны зургаа, долдугаар сард ашиглалтад орох замуудаа хугацаандаа дуусгахыг зорьж, холбогдох асуудлыг шийдвэрлэнэ. Мөн хөдөлмөрийн аюулгүй байдал, технологийн горимоо сахиж ажиллах нь чухал” хэмээлээ. 

Нийслэлээс он дамжин хэрэгжиж буй зам барилгын ажлуудын явцын талаар тухай бүрт нь мэдээллийг шуурхай өгөх юм байна. 

Arslan.mn

Arslan.mnArslan.mn

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.