2024 оны 04 сарын 23
Мэдээ, мэдээлэл
"ТАЛ ҮНЭН" ярилцлага Төрөөс гаргаж байгаа шийдвэр удааширалтай байгаа учир зээлийн эргэн төлөлт хүнд байна

"Тал үнэн" ярилцлагын нэвтрүүлэгт Хөгжлийн банкнаас 11.5 тэрбум төгрөгийн зээл авсан “МБҮ трейд” ХХК-ийн захирал С.Бямбасүрэн оролцлоо. 

Монгол улсын Хөгжлийн банкны олгосон нийт зээлийн 55.3 хувь нь чанаргүй зээлийн ангилалд багтсан. Хөгжлийн банкнаас олгосон зээлийг эргэн төлөөгүй, "Чанаргүй" гэсэн ангилалд орсон 1,3 их наяд төгрөгийн зээлийн мэдээлэл олон нийтэд ил болоод байгаа. Үүн дотор авсан зээлээ зориулалтаар нь ашиглаж байгаа хэдий ч "ковид-19" цар тахлын нөхцөл байдал, хөл хорионоос шалтгаалж төсөл хөтөлбөр нь саатан зээлийн эргэн төлөлтөө төлж амжилгүй хоцроосон, төлөх боломжгүй байгаа аж ахуйн нэгжүүд олон байна. Мэдээж тэд цар тахлын нөхцөл байдал хөл хориог урьдчилан тооцох боломжгүй байсан. Бизнесийн төслөө амжилттай хэрэгжүүлж авсан зээлээ төлнө гэсэн тооцоо судалгаагаар зээл авсан хэдий ч цар тахлын давагдашгүй хүчин зүйлтэй тулгарснаар өнөөдөр тус аж ахуйн нэгжүүдийн нөхцөл байдал хүнд байгаа юм. Хөгжлийн банкны чанаргүй зээлдэгч нартай хатуу тэмцэж байгаа нь сайн хэрэг ч энэ мэт авсан зээлээрээ бодит ажил хийж байгаа аж ахуй нэгжүүдээ давхар унагаах эрсдэл бас байгаа юм.

 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.