2024 оны 12 сарын 10
Мэдээ, мэдээлэл
АНХААРУУЛГА: Иргэн та санхүүгийн луйвар, аливаа эрсдэлээс өөрийгөө хамгаалаарай

2020 он гарсаар Монголбанк, Цагдаагийн ерөнхий газар, арилжааны банкуудтай хамтран хэрэгжүүлсэн “Ятгах тусам нягтал” аяны үргэлжлэл болгон “Нягтлах тусам аюулгүй” аяныг зохион байгуулж байна. Энэхүү аяны хүрээнд иргэд, олон нийтэд санхүүгийн луйвар, залилангийн хохирогч болохгүй байх, хувийн мэдээллээ хамгаалах, өөрийгөө болон бусдыг санхүүгийн болзошгүй луйвраас сэргийлэх тухай жишээг кейсүүдийг хүргэсээр байгаа билээ.

Энэ удаа иргэд, олон нийтийг санхүүгийн луйвар, залилангаас сэргийлэх үүднээс дараах зөвлөмжийг хүргэж байна.  

Иргэн та санхүүгийн луйвар,  аливаа эрсдэлээс өөрийгөө болон хайртай дотны хүмүүсээ дараах байдлаар хамгаалаарай.

  • Танихгүй хүнд өөрийн карт болон банкны дансаа хэрэглүүлэхгүй байх
  • Өөрийн дансаар дамжуулан АТМ-с бусдад мөнгө гаргаж өгөх, гүйлгээ шилжүүлэхгүй байх
  • Танил, найз нөхдийн тань фэйсбүүк хаягаас мөнгө зээлэх, шилжүүлэх хүсэлт ирвэл, утсаар лавлан, баталгаажуулж байх
  • Сэжиг бүхий линк, холбоос дээр дарахгүй, эх сурвалжийг заавал нягтлах

ВИДЕО:

Иргэд та бүхэн аливаа мэдээллийг нягталж, өөрийгөө санхүүгийн луйвар, залилангаас хамгаалаарай. 

"НЯГТЛАХ ТУСАМ АЮУЛГҮЙ"- Санхүүгийн луйвраас сэргийлье

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.