2024 оны 12 сарын 11
Мэдээ, мэдээлэл
Коронавирус битүү, агаар муутай орчинд 4-8 метрт халдвар дамжих боломжтой

ЭМЯ-ны ээлжит 11:00 цагийн мэдээллээр Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл дараах зөвлөгөөг өглөө.

Үүнд:

  • Онцын шаардлагагүй бол гэрээсээ гарахгүй байх.
  • Дэлгүүр хоршоонд явж байхад онцгой дэглэм барих.
  • Хүний бөөгнөрөл үүсгэхгүй байх.
  • Хүнтэй ойрын зайнаас харьцахгүй байх.
  • Битүү, агаар муутай орчинд 4-8 метрт халдвар дамжих боломжтой.
  • Хүний хувцаст гараараа хүрэхгүй байх, хүнтэй тэврэлдэхгүй байх
  • Гадуур гарахдаа амны хаалт зүүх
  • Дэлгүүр, супермаркет зэрэг газраар үйлчлүүлэхдээ 10-15 минутын дотор гарах
  • Дэлгүүр хоршоонд явахдаа нүдний шил зүүх шаардлагатай. Учир нь коронавирусийн халдвар нүдээр дамжих магадлал өндөр байна
  • Гараа заавал угаах, спиртэн суурьтай гар халдваргүйүүлэгч, нойтон салфетка биедээ авч явах.
  • Гараа бохирдсон үедээ арчиж цэвэрлээд, цэвэрлэсэн салфеткаа хогийн саванд зайлшгүй хийх
  • Хүнсний бүтээгдэхүүнд гараараа хүрч болохгүй. Зөвхөн хавчаараар авах.
  • Амталгаат худалдаа хийхгүй байх
  • Нүүр амандаа бохир гараа хүргэхгүй
  • Бэлэн мөнгөөр тооцоо хийхгүй байх
  • Сав баглаа боодолтой хүнсийг савантай эсвэл содтой бүлээн усаар арчиж цэвэрлээд шууд хаях, ингэсний дараа гараа савандаж угаах шаардлагатай. ” гэлээ.

Л.Баяр

https://updown.mn/138664.html

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.