2024 оны 06 сарын 22
Мэдээ, мэдээлэл
Ноён уулын шүүх хурал тодорхойгүй хугацаагаар хойшиллоо

Ноён уулын шүүх хурал  дахин хугацаагүйгээр хойшиллоо. Тодруулбал,өчигдөр Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Ноён уулын асуудлыг хэлэлцэх шүүх хурал болсон юм. Гэтэл шүүхээр тодорхойгүй хугацаагаар хойшлуулах шийдвэр гаргасан байна. Учир нь өчигдрийн хуралд  АМГТГ-ын Кадастрын алба гомдолтой гэж үзэн шүүх хурлыг дахин хугацаагүйгээр хойшлуулжээ. 

Энэхүү шүүх урал Ноён уулын лицензийг хүчингүй болгох юм. Сэлэнгэ аймгийн Мандал суманд оршдог Ноён уул хүдрийн 27.667.378 тонн, алтны 75 942.11 тонн нөөцтэй нь тогтоогдсон. Энэ баялгийн 66 хувийг “Сентерра Гоулд” ХХК, 34 хувийг төр эзэмшихээр болсон бөгөөд ашиглалтын  лиценз нь “Сентерра Гоулд” ХХК-д байдаг. Энэхүү лицензийг хүчингүй болгох талаар “Ноён уулаа аваръя” ТББ Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд хандсанаар ийнхүү 2008 оноос хойш шүүхээр хэлэлцэж 30 дахь удаагаа хойшилж байна. 

 

 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.